<img src="//pixel.quantserve.com/pixel/p-vEmU9R3jMxj8R.gif?labels=_fp.event.Default" style="display: none;" border="0" height="1" width="1" alt="Quantcast"/> Ganbaatar.mn

Хэвлэлийн мэдээ

Хан-Уулчууд нэр цэвэр С.Ганбаатарыг дэмжинэ гэдгээ илэрхийлэв

МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Сайнхүүгийн Ганбаатар Хан-Уул дүүргийн иргэд сонгогчидтой уулзлаа. Сонгогчид С.Ганбаатарыг 27 жилийн МАНАН-гаас салгаж чадах хүн, МАНАН-гийн бүлэглэлд цаашид итгэхгүй гэдгээ илэрхийлж байв. Сайнхүүгийн Ганбаатар энэ үеэр “Ард түмний дэмжлэг хүчирхэг. Тэдэнд ямар хүч байдгийг сүүлийн өдрүүд хүмүүс ойлгож байна. Эрх баригчид МАХН-аас нэр дэвшигчийг басаж, дорд үзэж байсан тал бий. Харин одоо тэд айж эхлэж байна. Ухаан алдатлаа айж байна. Монголын ард түмэн бид бяртай хүчтэй. Бусдад мөнгө байж болно. Харин бидэн Хан-Уулчууд байгаа гэдгийг батлан харуулцгаая бүгдээрээ” гэлээ. Ажилчны раойн хэмээн тухайн үедээ нэрлэгдэж байсан Монгол Улсын томоохон бүс байсан Хан-Уул дүүрэгт олон мянган ажилчид социализмын үеийн бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлж байсан билээ. Харин хувьчлалаар үйлдвэрүүд бүгд алга болсон. Энэ бүхнийг бүтээн хийж өгсөн ахмад буурлууд өнөөдөр амьдралын баталгаагүй зутруухан амьдарч байна. Тус дүүргийн сонгогчид “Энэ сонгуульд МАХН-аас нэр дэвшигч Сайнхүүгийн Ганбаатарыг дэмжиж байна. Нэр цэвэр, хийсэн зүйлтэй энэ хүнийг ирээдүйнхээ сайн сайхны төлөө тууштай дэмжинэ”гэдгээ илэрхийлж байв.

МАХН-ын сонгуулийн штаб