<img src="//pixel.quantserve.com/pixel/p-vEmU9R3jMxj8R.gif?labels=_fp.event.Default" style="display: none;" border="0" height="1" width="1" alt="Quantcast"/> Ganbaatar.mn

Хэвлэлийн мэдээ

НЭР ДЭВШИГЧ С.ГАНБААТАР СҮХБААТАР АЙМАГТ АЖИЛЛАВ

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарын сонгуулийн сурталчилгааны нээлт тус аймагт боллоо. Сурталчилгааны нээлтэнд МАХН-ын дарга Н.Энхбаяр болон намын гишүүд, штабын ажилтнууд,  сурталчилгааны оюутан залуусын төлөөлөл хамт иржээ.
Тэрээр өөрийн сурталчилгааны нээлтээ их жанжин Д.Сүхбаатарын талбай дээр хийсэн нь энэ юм. МАХН-ын гишүүд дэмжигчид болон аймгийн ард иргэд нээлтийн ажиллагааг зорин ирсэн байлаа. Нэр дэвшигч С. Ганбаатар хэлэхдээ “ Нийгмийн ямар ч цаг үед миний талд бат зогсож, намайг өдийг хүртэл дэмжиж ирсэн Сүхбаатарчууддаа талархал илэрхийлье. Цаашид ч бид хамтдаа байж Монгол төрийг цэгцэнд оруулах учиртай. Гагцхүү эх орноо, элгэн саднаа гэсэн та бүхний минь дэмжлэг хэрэгтэй... ” гэдгийг онцлов.
Харин МАХН-ын дарга  Н.Энхбаяр “Сүхбаатарчууд үеийн үед мэргэн сонголт хийдэг ард түмэн. Энэ удаад ч мөн сонголт нь мэргэн байж, гурав дахь ерөнхийлөгчийнхөө дагуулан ирсэн нэр дэвшигчийг дэмжиж тав дахь ерөнхийлөгч болгоорой...” хэмээн уриалж байлаа.

Эх сурвалж:Монцаме