<img src="//pixel.quantserve.com/pixel/p-vEmU9R3jMxj8R.gif?labels=_fp.event.Default" style="display: none;" border="0" height="1" width="1" alt="Quantcast"/> Ganbaatar.mn

Хэвлэлийн мэдээ

С.Ганбаатарыг дэмжих олон шалтгаан бий

МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр Сайнхүүгийн Ганбаатарыг дүгнэж, дэмжиж хэлсэн үгнүүдээс хүргэж байна.

-Сайнхүүгийн Ганбаатар албан тушаалын хойноос улайран хөөцөлдөөгүй, харин МАН-АН-ын олигархуудын амалсан ч одоо хүртэл ажил хэрэг болгоогүй олон асуудал, тэдний бодож сэтгээгүй, бодохыг хүсээгүй томоохон асуудлуудыг шийдвэрлэнэ хэмээн зорьж, энэ их зорилгодоо хариуцлага ба итгэлцэлийн харилцаанд тулгуурлан хүрэхийн тулд ард түмэнтэйгээ Гэрээ байгуулахаар шийджээ. Тиймээс сонгогч Та Сайнхүүгийн Ганбаатартай Гэрээ байгуулж, түүнийг дэмжин сонгохыг уриалж байна. С.Ганбаатарыг хариуцлагатайгаар гэрээгээ биелүүлнэ гэдэгт итгэж болно.

-С.Ганбаатар их эр зоригтой байна. Ард түмнийгээ хуурах ёс суртахуун байхгүй. Өөрөө энэ заалтыг хүссээр байгаад гэрээнд оруулж ирсэн.  Тийм учраас ард түмэн маань миний хэлдэг шиг буух эзэн буцах хаягтай нэр дэвшигчийг сонгох нь зүйтэй байх.

-Улс төрийн ийм хариуцлагатай хамтын ажиллагаа өрнүүлэн хэрэгжүүлэх цаг иржээ. Энэ Гэрээ хэрэгжсэнээр МАН-АН-ын олигархи бүлэглэл биш харин жирийн сонгогч Та хожно. Нийт монголын ард түмэн, Монгол хүн бүр хожно. Монгол Улс мухардлаас гарч эрчимтэй хөгжинө.

-Залуучуудаа Монголдоо авчрая, Оюутолгойн баялгаа Монголдоо авчирч эрдэм боловсролтой болгоё, инженерүүд болгоё, ажилтай болгоё. Их, дээд сургуульд сурч байгаа оюутнуудынхаа сургалтын зардлыг төрөөс даадаг болъё гэвэл Бидэнд итгэ. Бидэнд төлөвлөгөө байна.

-Сайнхүүгийн Ганбаатар бол ард түмнийхээ төлөө шударга ёс тогтоохын төлөө, байгалийн баялгаа нийт ард түмэндээ хүртээлтэйгээр ашиглахын төлөө тууштай тэмцэгч мөн. Та бүхний дэмжлэгтэйгээр Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүний хувьд энэ их ажлыг хийж чадах Сайнхүүгийн Ганбаатарыг Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр сонгохыг уриалж байна.

-Монголын улс төрийн тэнгэрээс МАНАН гэсэн олигархи бүлэглэлийг буулгах их аян эхэлж байна. Аз жаргалын нар мандуулах их аян эхэлж байна.

МАХН-ын сонгуулийн штаб