<img src="//pixel.quantserve.com/pixel/p-vEmU9R3jMxj8R.gif?labels=_fp.event.Default" style="display: none;" border="0" height="1" width="1" alt="Quantcast"/> Ganbaatar.mn

Хэвлэлийн мэдээ

C.ГАНБААТАРЫН 50 САЯ ВОНН АВСАН ХЭРГИЙГ ДУТУУ ШАЛГАСАН ГЭЖ ҮЗЭН , ШҮҮХЭЭС БУЦААЛАА

МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатар гадны орны иргэнээс 50 сая воны хандив авч буй бичлэг олон нийтэд ил болсон. Улмаар уг асуудлаар СЕХ-нд гомдол очиж, Цагдаагийн байгууллагад шилжүүлээд байсан юм. ЦЕГ-аас өчигдөр мэдээлэл хийж, С.Ганбаатарын дүрс бүхий видео бичлэгийг эвлүүлэг биш хэмээн үзэж, шүүхийн байгууллагад шилжүүлснээ мэдэгдсэн билээ.

Уг хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч н.Өсөхбаяр хэргийг "Дутуу шалгасан байна" гэх үндэслэлээр дөнгөж сая буцаасан байна. Шүүхээс С.Ганбаатар нь гадны иргэнээс мөнгө авсныг тогтоовол Сонгуулийн тухай хууль зөрчсөн үндэслэлээр нэр дэвших эрхийг нь түдгэлзүүлэх юм.

Эх сурвалж:tv5.mn