<img src="//pixel.quantserve.com/pixel/p-vEmU9R3jMxj8R.gif?labels=_fp.event.Default" style="display: none;" border="0" height="1" width="1" alt="Quantcast"/> Ganbaatar.mn

Хэвлэлийн мэдээ

С.Ганбаатарын Хонгор суман дахь уулзалтыг цагдаагийнхан хүч хэрэглэн тараалаа

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатар өнөөдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэд сонгогчидтой уулзах байв. Гэтэл цагдаагийн байгууллагын ажилтнууд элдэв шаардлага тавьж түүний уулзалтыг бусниулжээ. Цагдаагийн байгууллагын ажилчид бүдүүлгээр нэр дэвшигчийн сонгуулийн штабынхан руу дайрч уулзалтыг болиулсан байна. Улмаар нэр дэвшигч С.Ганбаатар арга буюу сонгогчдоосоо уучлалт гуйн уулзалтаа цуцлаад байна.

Хуулиндаа бол Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч төрийн хамгаалалтад байдаг. Гэтэл цагдаагийн байгууллагынхан маш бүдүүлгээр нэр дэвшигчид халдсан байна. Өмнө нь нэр дэвшигчийг Хөвсгөл, Дундговь аймагт явж байхад нь цагдаагийн байгууллагаас дарамталж штабт ажиллаж байгаа хүмүүсийг баривчилж “Яах гэж энэ энэ сонгуульд ажиллаж байгаа. Хэдэн төгрөг авсан” гэх зэргээр асууж байцаасан үйлдэлүүд гаарч байгаа юм.

Х.Онон

Эх сурвалж:zuv.mn