<img src="//pixel.quantserve.com/pixel/p-vEmU9R3jMxj8R.gif?labels=_fp.event.Default" style="display: none;" border="0" height="1" width="1" alt="Quantcast"/> Ganbaatar.mn

Хэвлэлийн мэдээ

“Рио-Тинто”-той дахин хэлэлцээр хийвэл бид баталгаатай ялна

IMG_6182

 

Т.БАТСАЙХАН

 МАХН–ын дэд дарга С.Ганбаатартай Оюутолгой Дубайн гэрээний асуудлаар ярилцлаа. 

 Оюутолгойн гэрээг Монголын талд ашиггүй, луйврын гэрээ болсон гэж та эртнээс мэдэгдэж, тэмцэжбайсан. Гэтэл саяхнаас гэрээний асуудлыг АТГ–аас шалгаж эхэллээ.  Таны  тэмцлийн үр дүн одоо л гарахнь дээ?

–Овоо доо, энэ эх баригч намууд.  МАНАН–гийн  зарим нөхөд ухаан орж эхэлсэн байна.  Үүнд баярлаж байна. Гэхдээ гуниглаж байгаа зүйл нь ард түмнийг заавал ингэж ядууруулж, зовоож, 25 тэрбум ам.долларын өрөндоруулан байж ухаан орох байсан юм байх даа.

Оюутолгойн луйврын гэрээний талаар би 14 жил ярьж байна. Энэ гэрээг хийхдээ анхнаасаа эх оронч сэтгэлээрхандсан бол өнөөдөр монголчууд Норвеги шиг сайхан амьдрах байлаа.

 Энэ боломжийн төлөө өнөөдөр сэрсэн бол яамай даа.

Тухайн үед таны гаргаж тавьсан баримтуудыг одоо хуулийн байгууллага шалгаж байна.  Энэ гэрээчухам яагаад луйврын гэрээ болсон юм бэ?

–Оюутолгойн Дубайн гэрээний санхүүгийн хөгжлийн төлөвлөгөө гэж бий. Тэр үед  эрдэмтэн, судлаач Бат–Эрдэнэ найзтайгаа  хамтарч Дубайн гэрээг яг байгуулангуут нь олж авч байлаа.  Монголд нэг ч хүн мэдээгүйбайхад тухай компанийн сайтаас нь аваад   УИХ–ын чуулганы хуралдаан дээр “Ч.Сайханбилэг биднийг 4.2 тэрбум ам.долларын өрөнд орууллаа.  Олон улсын 15 банкны барьцаанд Монголын газар нутгийг тавьчихлаашүү дээ” гэж мэдэгдэж байлаа.   Луйврын гэрээг албан бусаар  орчуулж  гишүүдэд тарааж өгсөн.  Үндэснийаюулгүй байдлын зөвлөлийн гишүүд хүртэл энэ гэрээг  мэдэхгүй байсан. Ийм аймшигтай зүйлийг Ерөнхий сайдасан Ч.Сайханбилэг тэргүүтэй бүлэглэл хийж байлаа. Тэд дуугарах ёстой хүмүүсийн амыг барьж байсан. Одоохэзээ ч орж ирэхгүй 2.4 тэрбум ам.долларын өрийг монголчууд бид төлнө. Энэ мөнгөөр бид ямар олон сургууль, цэцэрлэг барьж, ажлын байр бий болгох байсан бол. Ер нь бол тэмцэгч байна гэдэг үнэний төлөө гутаандоромжлуулна,  тэр бүхний эсрэг зогсох эр зоригтой байх хэрэгтэй.  Намайг ийм баримттай  зүйл ярьсны төлөөЧ.Сайханбилэг Босоо Ганбааг хэвтэй болгоно гэх мэтээр хэвлэлээр бичиж  сүрдүүлж байлаа.  Баабар тэргүүтэйбүхэл бүтэн PR-ийн бүлэг миний эсрэг ажиллаж байсан. Үнэндээ бид тэмцэж байсан учраас  Рио–Тинто PR-ийнбагаа  санхүүжүүлж байсан. Тухайн үед жинхэнэ эх оронч эрдэмтэд болох МУИС–ын багш, докторЧ.Өлзийсайхан, Удирдлагын академийн багш Хэрлэн, судлаач эрдэмтэн Бат–эрдэнэ зэрэг хүмүүс дуугарч минийталд зогссон.  Олонх эрдэмтэн судлаачид худалдагдсан. Олон хэвлэл мэдээллийн байгууллагын амыг басбарьсан даа.

Ер нь шударга бусын өмнөөс тэмцэнэ гэдэг хэцүү.  Тэмцэлд хүчин мөхөсдөнө гэдэг бүр ч хэцүү.  Тэдта  бүхнийг ялж, луйврын гэрээгээ зүтгүүлж чадсан?

–Уул уурхайн асуудал дээр монголын ард түмэн яагаад байнга ялагдаж байдаг вэ гэхээр  ганцхан шийдвэргаргагч нар хулгайч болохоор биш юм.  Тэднийг тойрон хүрээлэгчид, монголын шударга бус сэтгүүлчдийн армиийм байдал үүсгээд байна.  Тухайн үед олон шударга сэтгүүлчдийн ач буянаар би тэмцсэн.  Гэхдээ бид цөөдөжбайсан. Харин олонх  нь мөнгөний төлөө ард түмнээсээ урваж байлаа. “Зууны мэдээ” сонин, “ТВ-9” телевизОюутолгойн асуудал дээр  миний талд зогсч байсан. Ер нь манай улсад  хараат бус эрдэмтэн байхгүй байна.  Тухайн үед МУИС, ШУТИС–ийн уул уурхайн эрдэмтэд, Эрдэм шинжилгээний хүрээлэнгийнхэн яагааддуугараагүй байгаа юм. Тэд магадгүй “Оюутолгой”-гоос мөнгө, эсвэл жаахан төсөл аваад чимээгүй болсон байх. Ер нь Монголын эрдэм шинжилгээний  байгуулагууд бүгдээрээ Оюутолгойн гэрээн дээр ард түмнээсээ урвасан.  Тийм учраас өнөөдөр ийм арчаагүй байдалтай сууж байна. Монгол орон 25 тэрбумын өрөнд орчихлоо.  Оюутолгойгоос өдөрт ойролцоогоор зургаан сая ам.долларын баялаг гарч байгаа. Гэтэл бид Оюутолгойгоосөдөр болгон гурван сая ам.доллар алдаж байна, өрөнд орсоор байна.   Бидний үр хүүхэд өнөөдрийн амьдарчбайгаа бидэнд голоо харлатал гомдоно. Тэр үед ганц нэгхэн хүн тэмцэж байсан гэж бичихгүй.  XXI зуунымонголчууд өөдгүй, эрдэмтэд нь амиа бодогчид байжээ гэж хойч үе минь харна.

Оюутолгойн гэрээнд эх оронч сэтгэлээр хандаж чадсангүй гэж байна.  Одоо бид яах вэ.  Гэрээгзалруулах талаар ямар нэгэн гарц шийдэл байна уу?

–Бидэнд бэрхшээл олон бий. Гэхдээ надад гарц байна.  Нэгдүгээрт эрдэмтэд, сэтгүүлзүйн салбарынханмонголын ард түмэн бүгдээрээ нэг цул болж, эх орныхоо төлөө нягтарч нэгдмээр байна. “Рио–Тинто”-дхудалдагдсан Ч.Сайханбилэг, С.Баярцогт, С.Баяр мэтийн худлаа дүр эсгэгч улстөрчдийг үнэндээ өрөвдөжбайна. Улаан цайм бидний нүдэн дээр луйвар хийх боломжийг өгч байгаа хүмүүс ч буруутай. Цаашид бид  нэгдэж нягтарч ажиллах ёстой.  Мөн УИХ, Засгийн газрын хэмжээнд энэ асуудлыг ярилцаад, Олон улсыншүүхэд хандаж, Рио–Тинтотой дахин хэлэлцээрт суух ёстой. Хэлэлцээрт суусан тохиолдолд бид баталгаатайялна.

Та энэ асуудлаар Олон улсын шүүхэд хандаж байсан.  Тэндээс ямар хариу ирж байсан бэ?

–Би олон улсын шүүхэд Оюутолгойн гэрээ луйврын гэрээ болж, монголын ард түмнийг хохироож байна гэж заргамэдүүлсэн. Тэндээс Засгийн газраас чинь ийм бичиг ирсэн тохиолдолд бид шууд Олон улсын шүүх дээрхэлэлцэнэ гэж хариу ирсэн. Өнөөдөр засгийн газар яагаад энэ тал дээр юу ч ярихгүй байгаа юм. Зоригтой байлдаа. Оюутолгойн уул уурхайн гэрээ зогсчих юм шиг бодож магадгүй. Зогсоосон ч Монголын талд ямаралдагдалтай юм. “Рио–Тинто”-гийн гэрээнээс ашиг хүртдэг улстөрчид л хохирч магадгүй. Оюутолгойн төлөөлөнудирдах зөвлөлд монголчуудыг төлөөлөөд гурван хүн сууж байгаа. Тэд тэнд жилд хагас сая ам.долларавчихаад  Монголын эрх ашгийг худалдаад сууж байгаа юм биш үү.  Ингэж нүгэл хийхээ зогсоогоод шуудтэндээс хаяад гарч ирэх ёстой.  Тэгээд ард түмэн, эрдэмтэд, сэтгүүлзүйн  салбарынхан нэгдэж чадвалОюутолгойн гэрээг яаралтай засч  чадна гэж би харж байна.  Эндээс С.Ганбаатар гэдэг хүн нэг кг зэс ч авахгээгүй. Үр дүн нь Монгол орон өргүй болно. Монголд ажлын байр бий болно. Одоо бид яаж амьдарч байгаабилээ. Сургуулгүй, ажилгүй, ядуу, тэтгэвэрээ нэмж чадахгүй, цалингаа тавьж чадахгүй  байна.  ХэрэвОюутолгойн гэрээг засч чадвал энэ бүх зовлон эдгэрнэ. Оюутолгойн гэрээний дараа  “Эрдэнэт”-ийн луйв­рыгярих хэрэгтэй. Тавантолгойг бас ч гэж гадныханд алдаагүй байна. Монгол луйварчинд алдчихсан байгаа. Тэрийгбас засах ёстой. Энэ гурван асуудлыг яаралтай ший­дэх нь Монголын номер нэг асуудал. Энэ асуудлыгярихгүйгээр Монголын хөгжил, дэвшлийн талаар яриад нэмэргүй.

-“Рио–Тинто”-д бас гэрээний асуудлаар хандсан байдаг. Тэд  ялчихсан учраас танд хариу ирүүлээгүйюу?

-“Рио–Тинто”-д би хамгийн анх 2005 онд бичиг явуулж байсан. Дараа нь  2006, 2007 онд явуулсан.  Бидгэрээний асуудлаар  Засгийн газартай ярина гэсэн байсан.  Харин Засгийн газар нь таг дуугүй л байсан. Ч.Сайханбилэг “Оюутолгойг битгий улс төрчид ярь.  Бизнес талаас нь тэд яриг” гэдэг байсан. Өнөөдөр тэршоронд орох гэж байх шиг байна. Би Монголын төлөө ярьж байгаа. Би хувь улстөрчийг муулж ярьдаггүй. Энэасуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ–ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг танаа гэж байгаад 2013 оны арван сарын 21-нд бас ил захидал явуулж байлаа. Далд захидал зөндөө яваад барахаа байхаар нь  ил захидал болгосон. Бүх шатны байгууллага руу хандсан.

Ямартай ч одоо хуулийн байгууллагууд шалгаад эхэллээ. Энэ асуудлыг хуулийн шатанд үнэн зөвөөршийднэ гэсэн итгэл үнэмшил танд байна уу?

–Үр дүнг хэлж мэдэхгүй байна. Манай хууль шүүхийн байгууллагууд бүгд эх баригчдын мэдэлд орсон гунигтайнийгэмд амьдарч байна. Энэ асуудал үнэн зөвөөр шийдэгдэхгүй бол  бүлэглэлүүд хоорондоо тохиролцожнаймаагаа хийчихлээ гэж харна. Энэ гэрээг засч чадвал өнөөдрийн эх баригчид ард түмний төлөө үнэнээсээажиллаж байна гэж харна.  Энэ бол нэг шалгуур юм. Одоохондоо би хууль, шүүхийн байгууллагад хүндэтгэлтэйхандаж байна. Ард түмэнтэйгээ хамтарч ашиггүй болсон луйврын гэрээг засч, монголынхоо ирээдүйг аварна  гэдэгт найдаж байгаа.

Энэ гэрээг буруу, булхиатай гэрээ болсон гэдгийг та анхнаасаа мэдэгдэж, тэмцсэн. Хуулийнбайгууллага шалгаж эхэлсэн энэ цаг үед таны  зүгээс ямар нэгэн алхам хийх үү?

–Намайг хүчтэй алхалт хийх гэхээр зарим улстөрч айж татаж унагах бодлого барьж эхэлдэг. Энэ С.Ганбаатар 14 жил ярьж байгаа учраас энэ гэрээ Монголын ард түмэнд ашигтай болчихвол тэрний ялалт болох гээд байнагэсэн арчаагүй бодолтой болчихсон. Би чимээгүй байвал энэ хэд хөөцөлдөөд бүтээчих юм шиг санагдаадбаярлаад  сууж байна.  Надтай надгүй энэ асуудал шийдэгдээсэй гэж хүсч байна.

Оюутолгойн гэрээ­нээс гадна “Эрдэнэт”-ийн 51 хувийн асуудал анхаар­лын төвд орж ирлээ. Энэасуудалд та ямар байр суурьтай байгаа вэ?

-“Эрдэнэт”-ийн тал дээр эх баригчдын орлого хуваах зодоон биш байгаасай гэж найдаж байна. Энэ бол ардтүмний өмч.  Дэлхийд гайхагдсан уул уурхайн ордуудаа алдсаар байна. Эхнийх нь Оюутолгой байсан. Түүнийдараа­гийнх “Эрдэнэт” биш байгаасай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин